“Мост финтек” компани нэгж хувьцаагаа 47 төгрөгөөр арилжина

“Мост финтек” компани Монголын хөрөнгийн биржийн III самбарт хувьцаагаа бүртгүүлж, нэгжийг нь 47 төгрөгөөр борлуулахаар боллоо. Ингэснээр тус компани нийт гаргасан хувьцааныхаа 22.23 хувь буюу 103.76 сая ширхгийг худалдаж, Монголын хөрөнгийн зах зээлээс 4.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татах аж. Санал болгон худалдах хувьцааныхаа тэн хагасыг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдсэнийг олон нийтэд арилжих гэнэ. 

Тус компанийн анхдагч зах зээлийн арилжааны захиалга нийлүүлэлтээс давсан тохиолдолд нэмж 11.1 хувь буюу 51.64 сая ширхэг хувьцааг тогтоосон үнээр нь худалдахыг Санхүүгийн зохицуулах хороо зөвшөөрсөн байна. Тус компанийн хувьцааны андеррайтераар “Эс Жи капитал” компанийнхан ажиллаж байгаа аж. Тэгвэл аудитын дүгнэлтийг “Хүлэгт хүннү аудит”, хууль зүйнхийг нь “Батбаяр энд партнерс”, хөрөнгийн үнэлгээг “Координат аудит” компани хийжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)