Москва хотноо “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн нээгдэв

Ерөнхий сайд Москва хотын олон улсын худалдааны төвд болж буй “Монгол-Орос, Евразийн нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь”  сэдэвт хоёр улсын эдийн засгийн түншлэлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа форумд оролцон үг хэлж, “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн нээлтэд оролцов.

“Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэнд манай улсын 50 гаруй бизнес эрхлэгч, томоохон экспортын компаниуд оролцож, талууд төлөөлөл цаашид хамтран ажиллах санамж бичигт зурлаа. Мөн Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хооронд 2020-2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь чухал ач холбогдолтой хэрэг боллоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)