Москвад Монголын кино өдөрлөг болно

 ОХУ, Казахстанд энэ сарын 11-17-нд Монголын соёлын өдрүүд тохиож байна. Манайхаас 100 гаруй уран бүтээлч дуу, бүжиг, гэрэл зургийн үзэсгэлэн, кино өдөрлөг зэрэг төрлөөр оролцож буй. Тэгвэл маргаашаас эхлэн энэ сарын 20 хүртэл Москва хотын “Иллюзион” театрт Монголын кино өдрүүд болох юм.

Энэ үеэр Р.Доржпаламын “Энэ хүүхнүүд үү”, Д.Жигжидийн “Үер”, Б.Балжиннямын найруулсан “Мандухай цэцэн хатан” зэрэг алтан үеийн бүтээлээс гадна орчин үед хийгдсэн аймшгийн, инээдмийн кино ч москвачуудын хүртээл болно.

Ж.Сэнгэдоржийн “Адам буюу хүчилтөрөгч”, Ц.Ганбатын “Миний муу аав”, Б.Жаргалсайханы “Дэв” Москвагийн кино театруудад гарна.


Б.ОЮУТАН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)