Мороккод 19 настай дүрвэгчийг цүнхэндээ "чихэж" хил давах гэсэн оролдлого гарчээ

Морокко улсын нэгэн эмэгтэй Габоны иргэн 19 настай дүрвэгчийг цүнхэндээ "чихэж" хил давах гэсэн хачирхалтай оролдлого илрүүлжээ. Дүрвэгчийг Испанид авчрахаар төлөвлөж байсан аж. Тэднийг Испанийн хил дээрээс баривчилсан бөгөөд үйл явдал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-нд болсон гэнэ.

Хачирхалтай нь тэд ингэж дүрвэх гэсэн анхны оролдлого биш гэнэ. 

Өмнө нь тус улсын хоёр эмэгтэй бяцхан дүрвэгч хүүхдийг дээрх улаан цүнхэнд хийж, хил давах гээд баригдаж байв. Ер нь иймэрхүү дүрвэх гэсэн оролдлого хоёр орны хил дээр байнга гарах болсон аж. Өнгөрсөн жилд дүрвэгчдийн хувьд хатуу жил болсон бөгөөд тэд хил давах гэсэн оролдлогынхоо улмаас 5000 гаруй хүн өөд болсон билээ.

Өнгөрсөн онд Зааны ясан эрэг улсын иргэн найман настай хүүг мөн ийм аргаар хил давуулах гэж оролдсон эмэгтэйг баривчилж байв. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)