Морин хуурын чуулга Япон улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөлт хамт олон боллоо


Монгол Улсын Морин хуурын чуулгад Япон улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах ёслол өчигдөр үдэш боллоо.

Тус улсын Элчин сайдын яаманд болсон ёслолын ажиллагааг нээж Элчин сайд Масато Такаока үг хэлэхдээ Морин хуурын чуулгыг хоёр орны соёл урлаг, улс төр, эдийн засгийн харилцааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн онцолсон юм.

Энэ нь Япон улсын эзэн хааны өргөмжлөлийн удаах түвшний шагнал юм байна. Морин хуурын чуулгын уран бүтээлчид энэхүү нэр хүндтэй шагнал олгосонд талархал илэрхийлэн уран бүтээлийн тоглолт өргөн барихаа мэдээллээ. Талархлын тоглолт энэ сарын 22-нд Улсын филармонид болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)