"Мооn dance" хамтлагийнхан олон улсын хэмжээний мастер боллоо

Монгол Улсын дөрвөн удаагийн аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тавдугаар байрын шагналт “Moon dance” хамтлаг олон улсын хэмжээний мастер цол хүртлээ. Таван жилийн ой нь тохиож буй тус хамтлагаас Спортын мастер долоо, Олон улсын хэмжээний мастер цолыг 15 бүжигчин хүртсэн байна. Монголын бүжгийн спортын холбооноос энэхүү цолыг бүжгийн спортын ДАШТ-ний финалын шалгаруулалтад хоёр болон түүнээс дээш шалгарсан хамтлагт олгодог байна. Тус хамтлаг нь ийнхүү Монгол Улсаас анхдагч Бүжгийн спортын олон улсын хэмжээний мастерууд болж буйгаараа онцлогтой юм.  Тэдний амжилтаас дурдвал 2016 онд Герман улсад болсон бүжгийн спортын ДАШТ-д тавдугаар байр, 2017 онд Австри улсад зохион байгуулсан ДАШТ-ий зургадугаар байр, 2018 онд БНХАУ-д болсон ДАШТ-ий наймдугаар байр, Англи улсад болсон “BLACKPOOL-2018” Олон улсын хэмжээний тэмцээнд хоёрдугаар байрт шалгарсан юм. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)