"Монос хүнс" компанид IPO гаргах зөвшөөрөл олгожээ

Санхүүгийн зохицуулах хороо хуралдаж, эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Монос Хүнс компанид монголын хөрөнгийн зах зээлд IPO гаргах тусгай зөвшөөрөл олголоо. Тус компани нь 8.5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорьж байгаа бөгөөд нийт хувьцааныхаа 30 хувь буюу 122 сая ширхэг хувьцааг, нэгжийн үнэ нь 70 төгрөгөөр олон нийтэд санал болгох юм. 

Монос Хүнс компани нь энэхүү татан төвлөрүүлэх хөрөнгөөр, олон улсын GMP, ISO-9001:2015, HACCP зэрэг стандартыг нэвтрүүлсэн, орчин үеийн дэвшилтэд технологи, тоног төхөөрөмж бүхий Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэрийг ашиглалтад оруулахаар зорьж байна. 

Ингэснээр үйлдвэрлэлийн одоогийн хүчин чадал 24 дахин нэмэгдэхээс гадна бүтээгдэхүүний нэр төрөл олширч, зах зээлд үүсээд буй эрэлт хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдэх юм. 

Ялангуяа иргэдийн өдөр тутмын хүнсний хэрэглээ болсон амин дэм, эрдэс бодисоор баяжуулсан шингэн хүнсээр дамжуулан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, дархлааг дэмжих зэргээр нийт хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд өндөр хувь нэмэр оруулах юм. 

Үнэт цаас гаргагчийн андеррайтераар Голомт Капитал ҮЦК ХХК ажиллаж байгаа юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)