“Монос хүнс”-ийн 1.71 сая ширхэг хувьцааг борлуулав

Монголын хөрөнгийн бирж өчигдөр I-III ангиллын 20 компанийн 1.82 сая ширхэг хувьцааг 153.9 сая төгрөгөөр арилжлаа. Тэдгээрийн зургаагийнх нь хувьцааны ханш дээшилж, 14-ийнх нь буурав. Топ-20 индекс өмнөх өдрөөсөө 0.18 хувиар буурч, 20 137 нэгж, зах зээлийн нийт үнэлгээ 2.37 их наяд төгрөгт хүрчээ.

Энэ өдөр “Монгол базальт” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 2.07 хувиар өссөнөөр нэгж нь 253.14 төгрөгт хүрлээ. Тэгвэл “Монос хүнс” компанийн 1 716 514 ширхэг хувьцааг 120.7 сая төгрөгөөр арилжсан нь тоо ширхэг, үнийн дүнгийн хувьд хамгийн өндөр нь байв. Харин “Баянтээг” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 13.92 хувиар уруудсанаар 20 660 төгрөгтэй дүйсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)