“Моннис” хоёр компанийнхаа хувьцааг гаргаж магадгүй

“Моннис” групп хоёр охин компанийнхаа хувьцааг олон нийтэд арилжихаар төлөвлөж байгаа бололтой. Тус группийн ерөнхийлөгч Г.Чулуунбаатар “Ард кредит” компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцохдоо “Охин компаниудаа хөрөнгийн бирж зээлд гаргаж буй үйл явцыг бид дэмжиж байгаа. Би ч “Моннис” группийнхээ хоёр охин компанийн хувьцааг олон нийтэд арилжих бодолтой. 

Хоёр компанийн нэг нь иргэний нисэхийн салбарт үйл ажиллагаа явуулж буй “Аеро Монгол” юм” гэж ярьжээ. “Моннис” нь агаарын тээвэр, автомашины худалдаа, уул уурхай, үл хөдлөх хөрөнгө, дэд бүтцийн салбарт ажилладаг, Монголын томоохон групп компаниудын нэг. Тус групп одоогоор 15 охин компанитай үйл ажиллагаа явуулж байна. 

Мөн “Ниссан” брэндийн автомашины албан ёсны гэрээт борлуулагч гэдгээр нь монголчууд сайн мэднэ. “Аеро Монгол” нь 2001 оноос хойш үйл ажиллагаа явуулж, “Фокер-50” загварын онгоцоор дотоодын долоо, гадаадын дөрвөн чиглэлд нислэг үйлддэг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)