Монгол “Global Hunger Index”-ийн 49-д жагсчээ

Хүнсний бодлого, судалгааны олон улсын хүрээлэн “International Food Policy”, буяны “Welt hunger hilfe”, “Concern Worldwide” байгууллагууд хамтран дэлхийн улс орнуудын өлсгөлөнгийн индекс “Global Hunger Index 2015” чансааг шинэчлэн гаргалаа.

Энэ чансааг нийт хүн амын тоонд хоол хүнсний дутагдалтай байгаа иргэдийн эзлэх хувь, тав хүртэлх насны тураалд орсон хүүхдийн тоо, эндэгдэл гэсэн үзүүлэлтээр дүгнэн гаргадаг аж. Чансаанд хамрагдсан 117 орноос 13 нь хоол хүнсний ямар ч асуудалгүй гэж тооцогдсон бол судлаачид Монголыг 49 дүгээр байрт оруулж, сүүлийн арван жилд хүнсний хомсдолыг эрс багасгасан арван орны тоонд багтаажээ.

Манай орон эдийн засгийн эрчимтэй хөгжил, НҮБ-ын хөтөлбөр, төслийг хэрэгжүүлсний дүнд ядуурал, хүнчний хомсдолыг 56 хувиар бууруулсан нь ийнхүү үнэлэгдсэн байна. Гэхдээ илтгэлд хөдөөний малчин айлуудад хүнсний хомсдол нүүрлэсээр байгааг анхааруулжээ.

М.СУГАР-ЭРДЭНЭ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)