“Монгол 999 үндэсний нэгдэл”-ийн бүртгэл энэ сараар эцэслэнэ

Тавантолгойн нүүрс ний ордын ашиглалтыг гардан гүйцэтгэх зорилгоор монголын үндэсний үйлдвэрлэгч, татвар төлөгч компани, аж ахуйн нэгжүүд өөрсдийн санаачлагаар нэгдэн “Монгол 999 үндэсний нэгдэл” ХХК-ийг байгуулсан билээ.

Тэдний хүсэл сонирхол нь Тавантолгойн төслийн хүрээнд өрнүүлэх бү тээн байгуулалтын үйлсэд хувийн хэвшил, иргэдийн хүсэл сонирхлыг илэрхийлж, төр, засагтай түншлэлийн зарчмаар хамтран ажиллаж, улс орондоо эдийн засгийн үр ашигтай нүүрс, химийн аж үйлдвэрийн цогцолбор байгуулах үндэс суурийг тавилцах юм.

Одоогийн байдлаар “Монгол 999 үндэсний нэгдэл”-ийн эгнээд 1715 компани элсэн орсон бөгөөд хамгийн сүүлчийн компаниа энэ сарын 30-нд бүртгэж авах юм байна.
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)