Монгол эрдэмтэд өмнөд туйлд судалгааны бааз байгуулахаар ажиллаж байна


Антарктид судлалын төвийн захирал, профессор, туйл судлаач Л.Дүгэржав 2009 онд мөсөн тивд монгол гэр барин төрийн далбаагаа мандуулж анхны баазаа байгуулсан гэдэг. Манай улс 2013 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Олон улсын Антарктидын конвенцид элссэн. Тус конвенцид элсэж орсноор Монгол Улс Антарктид тивд бааз байгуулах албан ёсны эрхээ авсан юм.

Туйл судлаач Л.Дүгэржав сая өмнөд туйлд очоод өөрийн цахим хуудсандаа “Ирээдүйд Монгол Улсын Чингис хааны нэрэмжит Антарктид судлалын бааз барих газар ирээд байна. Энэ газарт цаг уурын автомат станц суурилуулсан. Мөн бааз барих газар дээрээ жижигхэн овоо босгож, төрийнхөө далбааг мандуулсан байгаа. Өмнөд туйлд зургаан хүн амьдарч болох бааз баригдах юм. Эхний ээлжинд бааз барих барилгын материалаа бид Испаниас татах төлөвлөгөөтэй ажиллаж байна” хэмээн бичжээ.

Монгол Улсын бааз Өмнөд туйлын Ливингстон гэх арал дээр байгуулагдах гэнэ. Мөн тус арал дээр бааз байгуулахад 200 орчим сая ам.доллар шаардлагатай ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)