“Монгол шевро”-гийнхон арьсан цүнх үйлдвэрлэж эхэлжээ


“Монгол шевро” компанийнхан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, орлогоо нэмэгдүүлэх зорилгоор арьсан цүнхний “MARIS” брэнд бий болгон, дотоодын зах зээлд борлуулж эхэлжээ. Тэднийх өнгөрсөн хугацаанд 50 гаруй загварын 4000 шахам цүнх, жижиг эдлэл үйлдвэрлэсэн байна. Тус компани цаашид бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа аж.

“Монгол шевро”-гийнхон өнгөрсөн онд ямааны арьс 400, үхрийн шир 30 мянгыг боловсруулжээ. Үүнийхээ 20 хувийг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бэлэн хэлбэрээр боловсруулсан байна. Хагас боловсруулсан арьсныхаа заримыг Итали, Турк, Испани зэрэг улсад экспортлосон гэнэ. Олон улсын зах зээлд түүхий эдийн ханш унаснаас улбаалан Италийн хоёр, Туркийн дөрвөн компани нь гэрээгээ цуцалснаас 200 гаруй мянган хагас боловсруулсан арьс тэднийд хуримтлагджээ.

Тус компани 20 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд эл хөрөнгөөр хуучирсан тоног төхөөрөмжүүдээ бүрэн шинэчилж, хүчин чадлаа нэмэгдүүлсэн аж. Тухайлбал, жилд 150 мянган үхрийн шир боловсруулах боломжтой болсноо удирдлага нь мэдэгдэв. Тэднийх өнгөрсөн онд 2.54 тэрбумын борлуулалт хийж, 21.4 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэнэ. Харин энэ оны эхний хагас жилд 2.1 тэрбумын борлуулалт хийн, 74.2 сая төгрөгийн алдагдал хүлээсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)