Монгол цэргийн өдрийг тохиолдуулан нээлттэй өдөрлөг зохион байгуулна

Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэхэд чиглэгдсэн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Нээлттэй өдөрлөг 2019 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 11.00 цагт худалдаа, үйлчилгээний “Хүннү Молл” төвийн байранд болно.

Өдөрлөгт Монгол цэргийн музей, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга хамтран оролцоно. Мөн Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд идэвхи санаачлагатай хамтран ажиллаж байгаа Зэвсэгт хүчний анги байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, албан хаагчдад дүүргийн Засаг даргын шагнал гардуулж, дүүргийн 18 нас хүрсэн иргэдэд “Цэргийн үүрэгтний үнэмлэх” гардуулах ёслолын ажиллагаа болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)