Монгол циркчид “Дамбо” кинонд тогложээ


“Уолт Дисней” кино компанийн бүтээл, циркт өссөн нисдэг зааны тугалын тухай өгүүлдэг “Дамбо” хүүхэлдэйн киног мэдэхгүй үзэгч үгүй биз. Тус бүтээлийг бүрэн хэмжээний уран сайхны кино болгохоор ажиллаж буй бөгөөд ирэх оны гуравдугаар сарын 29-нөөс үзэгчдэд хүргэхээр төлөвлөжээ. 

Уг киног Холливудын алдарт найруулагч Тим Бюртон найруулж, гол дүрийг Колин Фаррел, Мишель Кэйтон, Денни Давито, Ева Грийн, Колин Фаррел нар бүтээж байна. Түүнээс гадна Монголын циркийн хөгжлийн төвийн уран нугараач Ч.Отгончимэг, Э.Ариунчимэг, Б.Золзаяа, Г.Олдох нар туслах дүрд тогложээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)