Монгол хүний амьдралаас сэдэвлэсэн “The Medicine Buddha” киног Лондон хотноо нээлээ

Монгол Улсын гавьяат эмч, хамба лам Д.Нацагдоржийн амьдрал, Монголын уламжлалт анагаах ухааны өв уламжлал, хөгжлийг харуулсан Их Британийн найруулагч Бенжамин Жонсын бүтээл “The Medicine Buddha” баримтат киноны Их Британи дахь нээлтийг Лондон хотын “Regent” кино театрт зохион байгуулав.

Хамба лам Д.Нацагдорж киноны нээлтэд Монголоос тусгайлан хүрэлцэн ирж оролцсон бөгөөд тэрээр киног сонирхон үзсэн 200 орчим зочидтой киноны төгсгөлд Монголын уламжлалт анагаах ухаан, түүний онцлогийн талаар чөлөөт яриа өрнүүлэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)