Монгол, Хятадын хилийн боомт ажиллахгүй

Монгол, Хятадын хилийн боомт “Луут Завины баяр"-ын өдөр ажиллахгүй. Тодруулбал, Монгол, Хятадын хилийн боомт нь “Монгол, хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дотоодын хууль тогтоомжид заасан нийтээр тэмдэглэх баярын өдөр болох “Луут завины баяр”-ын өдөр буюу 6 дугаар сарын 9-ний өдөр ажиллахгүй.

Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц нь хуваарийн дагуу зорчих болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)