Монгол уран бүтээлчид АНУ-д үзэсгэлэнгээ гаргана

Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн баг, АНУ-ын Йелийн их сургуультай хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд “Бүтээлийн нуруу” үзэсгэлэнг өчигдөр нээлээ. Уран бүтээлч Ё.Төгөлдөр, Г.Мөнхболор, Б.Бат-Эрдэнэ нар Булган аймгийн Тэшиг сумд өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн археологийн судалгааны үйл явцыг үзэж, судалж, баримтжуулсны үндсэн дээр бүтээлээ туурвисан аж. Харин Америк, Монголын археологичид тэдний бодол санаа, ажиллах арга барилыг судалсан юм. Тэд удахгүй АНУ-д үзэсгэлэнгээ гаргах юм байна. Уг төслийг АНУ-ын Төрийн Департаментын STRAX хөтөлбөрөөс санхүүжүүлж, Монгол дахь Америкийн Элчин сайдын яам, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо хамтран хэрэгжүүлж буй. Ташрамд дурдахад, Йелийн их сургуулийн профессор, монгол судлаач Уилльям Ханичёрч, Уилльям Гарднэр, Б.Жаргалан нарын нийт 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг хүн судлал, байгаль орчин, цаг уурын өөрчлөлтийн чиглэлээр судалгаа хийдэг гэнэ.

Бэлтгэсэн: Г.Жаргалмаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)