Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа 14 хувиар бууруулна

Парисын хэлэлцээрт оруулах Монгол Улсын хувь нэмэр, үндэсний тодорхойлсон хувь нэмрийг салбаруудын оролцоотойгоор тодорхойлох зорилго бүхий нэгдсэн семинар боллоо. Тус семинарын хүрээнд  дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр нөлөөлж буй уул уурхай, эрчим хүчний салбарын хуралдааныг явуулжээ.

Монгол Улс Парисын хэлэлцээрийг соёрхон баталж, 2030 он гэхэд нийт хүлэмжийн хийн ялгарлаа 14 хувиар бууруулах зорилт хэрэгжүүлж эхэлсэн гэдгээ танилцуулжээ. Энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүчийг дэмжих, хүлэмжийн хийн ялгарлыг тооцох, тайлагнах тогтолцоог бүрдүүлэн чадавхжуулах, уур амьсгалын санхүүжилтийг дэмжих чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллахаа илэрхийлж, 2019 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний талаар хэлэлцэж шийдвэрлэсэн юм


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)