МОНГОЛ УЛС, ОХУ-ЫН ГХЯ ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛНО

 Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг энэ сарын 10-11-нд Москва хотноо болох Монгол, Оросын Гадаад харилцааны яам хоорондын дэд сайд нарын түвшний зөвлөлдөх уулзалтад оролцоно. 

Зөвлөлдөх уулзалтаар Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргуловтой уулзаж, хоёр орны улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн харилцаа болон бүс нутаг, олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөлдөнө.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)