Монгол Улс олимпын медаль авсан орнуудын 28-д бичигдлээ

Энэ өдрүүдэд Бразилийн Рио-Де-Жанейро хотноо гурав дахь үргэлжилж байгаа зуны олимпын XXXI наадамд дүрвэгсдийн багтай нийлээд 207 орны 11 мянган тамирчин спортын 28 төрөлд 306 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа.

Олимпын наадам эхэлснээс хойш гурав өдрийн байдлаар АНУ медалийн тоогоор тэргүүлж байна. АНУ-ын баг тамичрчид таван алт, долоон мөнгө, долоон хүрэл буюу нийт 19 медаль авсан байна. Хоёрдугаар байрт бичигдэж байгаа БНХАУ-ын баг тамирчид таван алт, гурван мөнгө, таван хүрэл, нийт арвангурван медальтайгаар олимпийн наадмыг үргэлжлүүлж байна. 

Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ Д.Сумъяа өнөө өглөө тус олимпийн эмэгтэйчүүдийн жүдо бөхийн 57 кг-ын жинд хүч үзэж мөнгөн медалийн эзэн болсноор Монгол Улс олимпийн медаль авсан улс орнуудын жагсаалтад 28-д бичигдэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)