Монгол Улс ЕвроАзийн есөн орныг тэргүүлжээ

АМГТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус мэдээнд дурдсанаар Монгол Улс нь 2017 оны  Баялагийн засаглалын индекс гаргасан эрдэс баялаг ихтэй орнуудыг засаглалынх нь байдлаар эрэмбэлэгдсэн байна. Индекст авч болох 100 онооноос 64 оноо авсанаараа  89 орноос 15 дугаар байр буюу ЕвроАзийн есөн орноос тэргүүн байранд жагсаж байна.

Тодруулбал, улсын хэмжээнд дунджаар газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдэл, нөөцийн дундаж хэмжээ 123,111 мянган тн буюу дунджаар ердийн хэрэглээний 45 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна.  Хэдийгээр Онцгой албан татвар нэмэгдсэн  ч түүхий тосны үнэ буурах төлөвтэй байна. Мөн хилийн үнэ буурсан ба дотоод зах зээлд валютын ханш хэвийн байгаа зэргээс шалтгаалан үнийг нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авч байгаа аж.

Ашигт Малтмал Газрын тосны газрын дарга Б.Баатарцогт  "Газрын тосны эрэл хайгуул олборлолт тал дээр онцгой анхаарч байна. Бид цаашдаа гадны хөрөнгө оруулагчдыг татахын тулд мэдээллийн ил тод байдал дээр анхаарч түргэн шуурхай ажиллахыг хичээх болно. Ингэснээр Олон улсын байгууллагуудын зүгээс үнэлэлт авч хамтран ажиллана гэж найдаж байна. Орон нутгийн иргэдтэй үл ойлголцохгүйн тулд уулзалт хийж байгаа" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)