Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томиллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг томилох асуудлаар санал хураалт явууллаа.

Санал хураалтад 71 гишүүн оролцсоноос 70 гишүүн гар өргөн дэмжив. Ерөнхий сайдыг томилох санал хураалтад оролцсон 71 гишүүнээс эсрэг кноп дарсан цорын ганц гишүүн нь Б.Пүрэвдорж байлаа. 

Ийнхүү УИХ-ын гишүүдийн 93.3 хувийн саналаар У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилов. Ингэснээр тэрбээр Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд боллоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)