Монгол Улсын Соёлын элчээр Гомбо овогтой Г.Отгонтөгсийг томилов.

Гадаад харилцааны яамнаас Монгол Улсын Соёлын элчээр Гомбо овогтой Отгонтөгсийг томилж, гэрчилгээг гардууллаа.

Монгол Улсын Соёлын элч нь Монголын түүх, соёл, урлагийг гадаад оронд танилцуулах, шинжлэх ухаан, спорт, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, ажил хэрэгч хүмүүс болон иргэд хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй юм.

Г.Отгонтөгст Соёлын элчийн эрхэм үүргийг санаачилгатай хэрэгжүүлж, Монгол, Солонгосын соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллахыг хүсч, тодорхой чиглэл өгөв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)