Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргад баяр хүргэв

 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Улсын Их Хурлын шинээр  сонгогдсон  дарга З.Энхболдыг өнөөдөр  хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.

Ерөнхийлөгч  ард түмэн, улс үндэстнийхээ болон хууль, шударга ёсны эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын  даргаас хүсэв

Энэ Улсын Их Хурлаас ард иргэд олон зүйл хүлээж буйг дурдаад тэр бүхнийг  цаг алдалгүй шуурхай шийдвэрлэж, амжилттай ажиллаж чадна гэдэгт итгэж байгаагаа Ерөнхийлөгч илэрхийллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)