Монгол Улсад шинэ коронавирусийн 11 дэх тохиолдол бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамны байранд албаныхан коронавирусийн эсрэг ямар арга хэмжээ авч байгаа болон нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 221 хүний нэгээс нь коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад халдварын 11 дэх тохиолдол бүртгэгдэж байгаа юм. Өчигдөр ХӨСҮТ-д нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Өнөөдрийн байдлаар 184 хүн ХӨСҮТ-д хяналтад байна. 

Мөн хамгаалах хэрэгсэлтэйгээ нийлээд нэг иргэнд өдөрт дунджаар 800-гаад мянган төгрөг зарцуулж байна. Яагаад гэвэл халдвар авсан нэг иргэнийг сувилагч, асрагч, үйлчлэгч, эмч гэх мэт долоон хүн эмчилж байгаа.

Тэгэхээр нэг баг долоон хүний бүрэлдэхүүнтэй гэсэн үг. Тухайн иргэний өрөө рүү өдөрт хэдэн ч удаа орж гарах шаардлага гарна. Тухайн эмчийн мэдрэмж, асаргаа, сувилгаа, эмчилгээнээс шалтгаалж байна" гэсэн тайлбарыг өглөө.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)