Монгол Улсад байгаа гадаад иргэдийн визний хугацааг нэг сараар сунгахаар боллоо

Улсын Онцгой Комиссын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах шийдвэр гарсан. 

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсад түр ирэгчээр буюу 90 хүртэл хоног байх хугацаатай “орох” зориулалтын визээр ирээд хорио цээрийн улмаас эх орондоо буцах боломжгүй болсон гадаад иргэдийн визний хугацааг тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгахаар боллоо. Монгол Улсад байгаа түр ирэгч гадаадын иргэд Гадаадын иргэн, харьяатын газарт хандана уу.

Мөн өмнө нь визийн сунгалт хийлгэсэн иргэд мөн тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл дахин сунгалт хийлгэх шаардлагатай. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)