Монгол Улсад анх удаа Пост-докторын судалгааны тэтгэлэг олгоно

muis муис

МУИС судалгааны их сургууль болох зорилгын хүрээнд МУИС-ийн профессорын судалгааны ажлыг дэмжих, авьяаслаг залуу эрдэмтдийг МУИС-д хийгдэж буй судалгааны ажилд оролцуулах, зорилгоор “МУИС-д пост-доктор ажиллуулах” журмын нөхцөл шаардлагыг биелүүлсэн залуу эрдэмтдэд судалгааны тэтгэлгийг Монгол Улсад анх удаа олгохоор боллоо. “МУИС-д пост-доктор ажиллуулах” журмын нөхцөл шаардлагыг биелүүлж шалгарсан эрдэмтэн хагас жилийн хугацаанд МУИС-ийн ахлах багшийн цалинтай тэнцэхүйц тэтгэлгийг сар бүр авах гэнэ.

МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургуульд пост-докторын судалгааны тэтгэлгийг дараах сэдвүүдээр зарлаж байна.

  • Сэргээгдэх эрчим хүч ба ухаалаг эрчим хүчний судалгаа хөгжүүлэлт
  • Эрчим хүчний тархмал үүсгүүрийн судалгаа
  • Уул уурхайн тоон өгөгдлийн статистик шинжилгээ, түүний стохастик процессүүд
  • Микроорганизм ба металлын сульфидийн эрдсийн харилцан үйлчлэлийн механизмын судалгаа
  • Мезефор силика нанопартикл шинээр гарган авч түүнийг хорт хавдрын оношилгоонд хэрэглэх нь
  • Hyrdogel ашиглан хүнд метал усан уусмалаас шингээх
  • 3D принтер ашиглан бага оврын рентген-флуоресценцийн спектрометрийг хөгжүүлэх нь
  • Текст шинжлэл дээр суурилсан мэдлэгийн загварчлал
  • Гурван хэмжээст дэлгэц
  • Агро уур амьсгалын нөөцийн шинэчилсэн үнэлгээ, шинжүүр утгууд
  • Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгаль орчинд нөлөөлж буй зарим бохирдлыг судлах нь
  • Цэвэрлэх байгууламжаас ялгарах лагийг боловсруулж, ашиглах арга зам
  • Монгол орны бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлын биологийн идэвхт нэгдлийн судалгаа

Пост-докторын үргэлжлэх хугацаа: 2019.12.01-2020.05.31

Бүрдүүлэх материал:

  1. Өргөдөл;
  2. Төрийн албан хаагчийн анкет;
  3. Докторын дипломын хуулбар /эх хувийг авчрах/;
  4. Бүтээлийн жагсаалт;
  5. Судалгааны ажлын урьдчилсан төлөвлөгөө;
  6. Пост-докторын судалгааны ажлын удирдагчийн пост-докторт сургах боломжтой эсэх талаарх тодорхойлолт;
  7. Ажил эрхэлж буй бол ажлын газрын тодорхойлолт.

Материал хүлээн авах хугацаа: 2019 оны 11 дүгээр сарын 8-ны 17.00 цаг

Материал хүлээн авах хаяг: МУИС-ийн хичээлийн 1-р  байр 2 давхар,  206 тоот, Утас:77307730-1145

Сонирхсон эрдэмтэд https://www.num.edu.mn/filesnum/juram/Пост-докторын журам.pdf хаягаар мэдээлэл авна уу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)