Монгол Улсаас ИБУИНВУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр өнөөдрөөс үүрэгт ажлаа эхлүүллээ

Монгол Улсаас ИБУИНВУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Британий ГХХНЯ-ны Ёслолын албаны дарга бөгөөд Дипломат корпусын Дэд Маршал Жулиан Эванс-тай уулзаж тогтсон журмын дагуу Британий Цог Жавхлант Хатан Хаанд барих Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг гардуулсан байна.

Британий талаас уулзаж буй хамгийн анхны албан тушаалтны хувиар Ж.Эванс Элчин сайд С.Баярт ажлын амжилт хүсээд Британий ёслолын дэгийн дагуу Элчин сайдыг үүрэгт ажлаа албан ёсоор эхлүүлсэнд тооцож буйг мэдэгдсэн байна.

Уулзалтын үеэр Элчин сайд С.Баяр хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлсэн бөгөөд өнөөдрөөс буюу 2-р сарын 20-ны өдрөөс үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ гэж ИБУИНВУ дахь Монгол улсын элчин сайдын яамнаас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)