Монгол туургатны урлагийн их наадам энэ сарын 6-нд эхэлнэ

БСШУС-ын Сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан тушаал, захирамжаар “Мөнх тэнгэр” Монгол туургатны соёл, урлагийн их наадмыг энэ сарын 6-8-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Наадамд Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Шиньжян Уйгурын Өөртөө засах орон, Хөх нуур муж, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Алтай, Сахагийн Бүгд найрамдах Улсын нийт 200 гаруй төлөөлөгчид, Монгол Улсын мэргэжлийн урлагийн уран бүтээлчид болон соёлын биет бус өвийн өвлөн тээгчид, соёлын үйлдвэрлэл эрхлэгчид оролцоно.

“Мөнх тэнгэр” наадмын хүрээнд Монгол туургатны соёл, урлагийн олон төрөл зүйлийг сурталчилсан нэгдсэн үйл ажиллагаа, “Монгол өв соёл-Тогтвортой хөгжилд” эрдэм шинжилгээний хурал, соёлын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтууд явагдана.

ЕРӨНХИЙ ХӨТӨЛБӨР: 2018.07.06 /Баасан/ 09:00-18:00 “Монгол өв соёл - Тогтвортой хөгжилд” Эрдэм шинжилгээний хурал

Гадаад харилцааны Яамны “Зөвшилцөл” танхимд: 09:00-21:00 Соёлын бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа

Д.Сүхбаатарын талбайд: 10:00-16:00 Монголын их хаадын монгол уран бичвэр, зургийн үзэсгэлэн

Төрийн түүхийн музейд: 21:00-23:00 Нээлтийн ёслол

Д.Сүхбаатарын талбайд: 2018.07.07 /Бямба/ 09:00-21:00 Соёлын бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа

Д.Сүхбаатарын талбайд: 10:00-16:00 Монголын их хаадын монгол уран бичвэр, зургийн үзэсгэлэн

Төрийн түүхийн музейд: 21:00-23:00 "Mонголын хувцасны нууц товчоо" Монгол туургатны соёл, урлагийн их наадмын хүрээнд, Монгол Костюмсын 15-н жилийн ойн театрчилсан загварын тоглолт, этно хөгжмийн үдэш

Д.Сүхбаатарын талбайд: 2018.07.08 /Ням/ 09:00-21:00 Соёлын бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа

Д.Сүхбаатарын талбайд: 10:00-16:00 Монголын их хаадын монгол уран бичвэр, зургийн үзэсгэлэн

Д.Сүхбаатарын талбайд: 21:00-23:00 Хаалтын ёслол тус тус болно


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)