Монгол туургатны дууны их наадам

МҮОНТ-ээс санаачлан БСШУЯ-тай хамтран “Монгол үндэстний дууны их наадам”-ыг анх удаа зохион байгуулах гэж байна. Монгол туургатан ард түмнийг соёл урлагаар нь ойртон дотносуулах, Монгол үндэстний олон ястны ардын урлаг, дуу хуурыг харилцан суралцаж, олон нийтэд түгээн танилцуулах зорилготой хэмээн зохион байгуулагчид нь хэллээ.  Монгол үндэстний дунд энэ наадмын шалгаруулалт болж эцсийн шатны уралдаанд оролцох дуучид тодорсон бол Өвөрмонголчуудын хувьд Хөх хотод гуравдугаар сард уг наадмын шалгаруулалтыг зохион байгуулж шилдэгт оролцох 10 дуучинд эрхийн бичгийг нь гардуулжээ. “Монгол үндэстний  дууны их наадам” уралдаант нэвтрүүлэгт оролцохоор БНХАУ-д тархан суурьшсан ӨМӨЗО-д нутагшин суурьшдаг найман мужаас нийт 260 гаруй дуучин оролцжээ.  Наадмын шилдгийн шалгаруулалтыг Монгол Улсын үндэсний их баяр наадмын өмнө 7 дугаар сарын 9-нд “UB palace”-ын концертын их танхимд тодруулах юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)