Монгол туургатан хүүхдүүд уран бичлэгийн гайхамшгийг дэлгэх нь

Хүүхдийн урлан бүтээх төв, ӨМӨЗО-ы Соёлын солилцооны нийгэмлэг хамтран монгол туургатан хүүхдийн уран бичлэгийн наадмыг ирэх сарын 7-нд зохион байгуулах гэж буй. Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг “Монгол бичиг соёлыг хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилготой уран бичлэгийн наадмыг анх удаа өргөн хүрээнд зохион байгуулна. Наадамд оролцохоор Монго­лоос 35, Өвөрмонголоос 145 хүүхэд бүтээлээ ирүүлсэн. Ирэх сарын 23-нд болох Олон улсын хүүхдийн уран бүтээлийн анхдугаар наадмыг угтан эл арга хэмжээг зохиож буй” гэв. Наадамд ирүүлсэн бүтээлүүдийг “Орд” галерейн анхны үзэсгэлэн болгон дэлгэж, зургаан уран бичлэгийг онцлон шалгаруулах аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)