Монгол-Туркийн хамтарсан сургууль төгсөгчдийн V уулзалт болов

Монгол-Туркийн хамтарсан сургууль төгсөгчдийн V уулзалт өнгөрсөн бямба гаригт Улаанбаатар зочид буудалд болов. Уулзалтад Улаанбаатар хот болон Орхон, Дархан-Уул, Баян-Өлгий аймаг дахь Турк сургуулийг 1994-2010 онд төгссөн 2200 гаруй төгсөгчид хүрэлцэн иржээ. "Энэхүү уулзалтыг бид тав дахь удаагаа зохион байгуулж байна. Гол зорилго нь төгсөгчдийнхөө харилцаа холбоог сайжруулж, тэднийг уулзуулах юм" хэмээн Улаанбаатар дахь Монгол-Туркийн хамтарсан сургуулийн багш Есүф Эрдухан ярилаа.

Уг уулзалтын үеэр төгсөгчдийнхөө дундаас азтан шалгаруулдаг уламжлалтай. Энэ удаагийн уулзалтаар нэг төгсөгчийг Турк улсуу зорчих онгоцны тасалбараар шалгаруулсан бол хоёр төгсөгч "Элит" сургуулийн төлбөрөөс 50 хувь, Улаанбаатар дахь Монгол-Туркийн хамтарсан сургуулийн төлбөрөөс 50 хувь хөнгөлөх эрх авсан юм.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)