“Монгол тулгатны 100 эрхэм”-ийг танилцуулна

 Монгол үндэстний бахархал болсон 100 хүнийг танилцуулах зорилготой “Монгол тулгатны 100 эрхэм” нэвт рүүлгийн зураг авалт эхэлжээ. Ирэх есдүгээр сард МҮОНТ, “Монгол”, “Боловсрол суваг”, UBS, “Аист Монголиа”, NTV телевизээр үзэгчдэд хүрэх ток шоуг ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, нэвтрүүлгийн продюссер П.Анужин нар хөтөлж, Б.Баатар найруулж байгаа юм.

Нэвтрүүлэгт оролцуулах 100 хүнээ сонгоод эхний 13-ыг нь уриад амжжээ. Нэвтрүүлгийн төгсгөлд ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн тэдгээр 100 хүний тухай хөрөг бичиж, ном гаргах юм билээ.

Ж.СЭЛЭНГЭ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)