Монгол тогооч "Рио 2016"-д оролцож буй тамирчиддаа үйлчилж байна

"Рио 2016" олимпын наадамд оролцож буй Монголын баг тамирчдын хоол хүнсийг бэлтгэх тогоочоор Монгол Улсын зөвлөх инженер Ц.Байгалмаа ажиллаж байгаа аж.

Энэ удаагийн олимпод манай улсын 43 тамирчин оролцож буй бөгөөд энэ нь өмнөх олимпод оролцож байсан тамирчдаас хамаагүй олон байгаа юм. Тиймээс төрийн дэмжлэгтэйгээр Монгол тогоочоо хамт явуулж тэдэнд үйлчилж байгаа гэнэ. Мөн олимпийн наадмын үеэр тамирчдын хоол хүнсэнд сэргээш хийх тохиолдол нэг бус удаа гарч байсан учраас ийм арга хэмжээ авсан юм байна.

“Рио-2016” олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчид Volta Redonda хотын спортын төвд төвхнөсөөр байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)