Монгол соёлын төв нэгээр нэмэгдэв

АНУ-ын Сан Францискод Монгол соёлын төв байгуулах нь. Тус хотын орчмын Бэй Эриагийн монголчуудын холбоо үйл ажиллагаагаа өргөтгөн Монгол соёлын төв байгуулахаар өнгөрсөн хоёр сарын хугацаанд хандив цуглуулсан байна. Америк дахь монголчууд 6000 гаруй ам.доллар болон барилгын материал, эд хогшил хандивлажээ.

Дөрвөн өрөөтэй, 100 ам метр талбайтай соёлын төвөө монголчууд өөрсдөө засаж дуусгасан бөгөөд ирэх сарын 9-нд үүдээ нээх юм байна. Тус төвийнхөн үндэсний хөгжмийн сургалт явуулж, дэлхийн соёл иргэншил дэх нүүдэлчдийн нөлөөлөл тэргүүтэй сэдвээр “Нүүдэлчдийн соёл” цуврал уулзалт зохион байгуулдгаа үргэлжлүүлэх зэргээр монгол уламжлалаа өвлүүлэн дэлгэрүүлэх олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)