Монгол орныг анх удаа "яруу найраг - гэрэл зураг"-ийн өгүүлэмжээр хослуулан дүрсэллээ

Дэлхийн яруу найрагчдын өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 21-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийг тохиолдуулан Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, "Зохист Дорно" хэвлэлийн газраас санаачлан анх удаа "Яруу найраг - Гэрэл зурагт" үзэсгэлэнг зохион байгууллаа. Тус үзэсгэлэнгийн зорилго нь гэрэл зураг, яруу найргийн өгүүлэмжээр дамжуулан Монгол эх орныхоо үзэсгэлэнт байгаль, эх нутгийг олон нийтэд дүрслэн үзүүлэхэд оршиж байгаа аж. 

Энэхүү үзэсгэлэнгээр МУСГЗ, гэрэл зурагчин С.Цацралт, Н.Бөмдамбий, МУХБ, яруу найрагч Б.Лхагвасүрэн, АУЗ Т.Галсан, Д.Урианхай зэрэг монголын үе үеийн төлөөлөл болсон 21 яруу найрагч, 21 гэрэл зурагчдын хамтарсан уран бүтээл дэлгэгдэж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)