“Монгол ньюс”-ийн охид мөнгөн медаль хүртэв

“Видео хаус” студи Монголын волейболын залуучуудын холбоо хамтран “Media cup-2019” тэмцээнийг хэвлэл мэдээллийн байгууллагынхны дунд өнгөрсөн бямба гарагт зохион байгууллаа. Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр найман баг өрсөлдсөнөөс “Монгол ньюс” группийн охид мөнгөн медаль хүртэв. Мөн “Монгол ньюс”-ийн тамирчин Б.Хадбаатар шилдэг тоглогчоор шалгарлаа. Эмэгтэйчүүдийг МҮОНРТ-ийн баг өнгөлж, zindaa.mn, TV8 телевийн баг хүрэл медалиар шагнуулав. Эрэгтэйчүүдээс тус тэмцээнд урилгаар оролцсон, хөтлөгч, жүжигчин, дуучдын баг тэргүүн байр эзэлж, мөнгөн медалийг МҮОНРТ-ийн I баг авч, хэвлэлийн төлөөлөгчдийн баг гуравдугаар байрт шалгарсан юм.

Бэлтгэсэн: Б.Уран


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)