Монгол компаниуд өнөөдрөөс Дарханы замын ажлыг эхлүүлж байна

Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын тав дахь хэсэг буюу Дархан хотын тойргоос Хонгор сумын Цайдам хүртэлх 30,5 км авто замын байгууламжийн барилгын ажлыг өнөөдрөөс /2020.04.04/ эхлүүлжээ.

Ерөнхий гүйцэтгэгчээр "Чайна жоу инженеринг" компани ажиллаж байгаа ч коронавирусний халдвараас шалтгаалан инженер, техникийн ажилтан, операторууд ирж чадаагүй байна. Гэсэн хэдий ч Монгол Улсын зам барилгын дөрвөн аж ахуй нэгж туслан гүйцэтгэх гэрээний дагуу өнөөдрөөс ажлаа эхлүүллээ.

Замын ажлыг эхлүүлэхийн өмнө гүйцэтгэгч компани түр замын арчлалт хамгаалалтыг сайжруулан зорчих хөдөлгөөнийг бэлэн болгожээ. Цаашид түр замын арчлалт хамгаалалтыг гүйцэтгэгч компани хариуцан ажиллах юм байна.
 

Өнөөдрөөс эхэлж байгаа энэхүү ажлын хүрээнд далан байгуулах, бетон суурьтай ул хийх, үерийн усыг зайлуулах 30 гаруй бетон хоолой, даланг нягтруулах зэрэг ажлуудыг эхний ээлжинд гүйцэтгэх юм байна. 

Ингэснээр 2020 оны зургаадугаар сард асфальт хучилтын ажлыг эхлэх боломж бүрдэх ажээ.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (23)