Монгол зураачийн бүтээл олон улсын триенналийн нүүр зураг болов

Монголын дүрслэх урлагийн салбарын төлөөлөл энэ жил анх удаа Венецийн биеннальд хөл тавьж, орчин үеийн урлаг, үндэсний ахуйгаа алдаршуулж байгаа билээ. Тэгвэл ирэх намар Австрид болох триеннальд манай дөрвөн зураач оролцохоор болсон байна. Тодруулбал  Австралийн Куйнслэндийн Орчин үеийн урлагийн галерейгаас гурван жилд нэг удаа зохион байгуулдаг Ази номхон далайн наймдугаар триеннальд 30 орны 80 уран бүтээлч оролцох эрхтэй болсноос .Баатарзориг, Б.Номин, Г.Гэрэлхүү, Д,Үүрийнтуяа  нар шалгаруулалтын эхний 15-д багтсан байна. Тэдний ард Солонгос, Сингапур, Шинэ Зеланд, Хятадын зураач нар бичигдсэн нь манай уран бүтээлчдийн чансаа хэр зэрэг өндөр байгааг харуулж буй юм. Тэр ч бүү хэл тус триенналийн албан ёсны цахим хуудсын нүүр зургаар Д.Үүрийнтуяагийн “Баялагт хүрэх зам” бүтээлийг сонгожээ.

Ази номхон далайн наймдугаар триенналь энэ оны арваннэгдүгээр сарын 21-нээс ирэх оны дөрөвдүгээр сарын 10 хүртэл үргэлжлэх бөгөөд Куйнслэндийн Орчин үеийн урлагийн галерей Монголын 976 галерейтай хамтран ажиллаж байгаа аж. 

Ж.Сэлэнгэ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)