Монгол залуус нохойтой чарганы аялалд өрсөлдөнө

Хойд туйлд болох “Fjallraven-2019” нохойтой чаргаар аялах эрхийн төлөөх онлайн санал асуулга энэ сарын 15-наас албан ёсоор эхэлжээ. 

Энэ жилийн хувьд оролцох улс орнуудыг арван бүс болгон хувааснаас гурван бүсээс нь монгол эрчүүд өрсөлдөх ажээ. Хойд Америкаас “Номадик хайкинг” клубын Д.Түвшинбаяр, Шведээс н.Энхсаруул, Монголоос “Хамтдаа алхцгаая” клубын уулын болон хэт холын зайн гүйгч, алхагч, аялагч, авирагч З.Лхагважаргал өрсөлдөж буй юм байна.

Иймд монгол залуусын Хойд туйлын бүсэд болох нохой чарганы олон улсын экспедицэд оролцож, туйлын туяа харах хүсэл мөрөөдлийг дэмжиж https://polar.fjallraven.com/contestant/?id=4793 линк рүү орж саналаа өгч болох юм.

Дашрамд, “Fjallraven” нохойтой чарганы уралдаанд 2015 онд Монголоос "цэнхэр үст" Э.Цэрэн, АНУ бүсээс 2016 онд Б.Загдаа, 2017 онд Бааска, 2018 онд C.Номин оролцож, ялагч болж байсан.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)