Монгол залууг хөнөөсөн хэргээр Осама Мохамедийг баривчилжээ

Канад улсын Калгари хотод өнгөрсөн сарын 23-нд 22 настай Б.Итгэл толгойдоо буудуулж нас барсан тухай бид өмнө мэдээлсэн. Энэ хэрэгт холбогдуулан 18 настай Осама Эффрат Мохамедийг өнгөрсөн бямба гаригт баривчилжээ.

Толгойдоо буудуулсан Б.Итгэлийг “Pontiac G5” загварын цагаан машинтай үл таних этгээд Шелдон Чюмир эрүүл мэндийн төвийн өмнө орхиж, хохирогч шархаа даалгүй нас барсан юм. Гэрчүүдээс авсан мэдээллийн дагуу хоёр эрийг эрэн сурвалжилж байсны нэг нь Осама Эффрат Мохамед байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)