Монгол дахь “Франц- Германы кино өдрүүд”

 Монгол-Францын төв, “Гёте институт” хамтран жил бүр Франц, Германы кино өдрүүдийг зохион байгуулдаг билээ. Тэгвэл энэ жилийн кино өдөрлөг өнөөдрөөс эхэлжээ. Гурав дахь удаагаа зохиогдож буй уг өдөрлөгт Франц, Германы тус бүр гурван кино гарах юм байна.

Кино хадмал орчуулгатай гарна гэнэ. Дөрөв хоногийн турш үргэлжлэх уг өдөрлөгийн үеэр “Адель Блан-Секийн гайхамшиг”, “Төөрөлдөөн”, “Бяцхан Никола” зэрэг кино Монголын үзэгчдийн хүртээл болох аж. Түүнчлэн уг кино өдөрлөг аравдугаар сарын 22, 23-ны өдөр Дархан хотод үргэлжлэх юм.


Б.ОЮУТАН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)