Монгол бөхийн шинэ аварга төрлөө

Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Бөх билэгт” дэвжээний бөх, улсын заан Ч.Санжаадамба Тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд 10 даван түрүүлж, улсын аварга цол хүртлээ. Тэгвэл Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөх билэгт” дэвжээний бөх, улсын начин Р.Пүрэвдагва ес даван үзүүрлэж, улсын арслан цолонд хүрлээ. Ийнхүү Архангай аймгаас Ардын хувьсгалаас хойш таван аварга, 15 арслан цолтон төрөөд байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)