Монгол, БНСУ-ын хооронд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг ажил хэрэг болгоно

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсад айлчлал хийж буй БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, Шилжилт хөдөлгөөний албаны дарга Ча Гы Гюн-ыг хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д 2018 оны нэгдүгээр сард хийсэн айлчлал болон БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёны 2019 оны гуравдугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалуудын хүрээнд яригдсан иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг ажил хэрэг болгох, БНСУ-ын виз мэдүүлэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах талаар санал солилцон ярилцлаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)