Монгол бахархалын өдөрт зориулсан бөхийн барилдаанд Улсын начин Н.Баярбаатар түрүүллээ

Улс тунхагласны баяр, Эзэн богд Чингис хааны төрсөн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгний Монгол бахархалын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спортын ордонд болж өндөрлөлөө.

Үүнд Монгол Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Батмөнх тэргүүтэй 128 бөх зодоглосон юм.

Долоогийн давааны барилдаанд улсын начин Н.Баярбаатар улсын начин Б.Орхонбаярыг давж, Монгол бахархалын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаанд түрүүллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)