Монгол балетчин Пермийн театрын гоцлооч боллоо

Монгол балетчин Р.Булган ОХУ-ын Пермь хотын Дуурь, балетын театрын гоцлооч болжээ. Тэрбээр ХБНГУ-д төрсөн бөгөөд Монголд Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэгийн удирдлагад балетаар хичээллэж байгаад тус хотын, алдарт Вагановын дэг сургуультай тусгай мэргэжлийн сургуулийг зорьсон байна. Төгсмөгцөө театрт балетын гоцлоочоор уригдсан тэрбээр гурав хоногийн өмнө анхны тоглолтоороо суут П.И.Чайковскийн “Хунт нуур”-т цагаан болон хар хунгийн дүрийг амжилттай бүтээжээ. Р.Булган энэ оны тавдугаар сард балетын хот Пермьд болсон 15 дахь удаагийн олон улсын “Арабеск” уралдаанаас мөнгөн медаль хүртсэн байна.


Бэлтгэсэн: Р.Оюунаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)