Монголын 3x3 баг олон улсын нөхөрсөг тэмцээнд орно

Сагсан бөмбөгийн 3x3 төрлийн олимпын эрх авахын төлөө бэлтгэж буй топ зургаан багийн тэмцээн энэ сарын эхээр Серби улсын Суботица хотод болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус тэмцээнд Монголын багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, А.Ананд, А.Гансүх нар тоглож, Г.Цэнгүүнбаяр, Э.Дөлгөөн нар өнжөөд байсан юм.

Тэгвэл олимпод бэлтгэж буй шилдэг багуудын олон улсын нөхөрсөг тэмцээн энэ сарын 8-9-нд Словенид болно. Тус тэмцээнд өрсөлдөх манай улсын багийн бүрэлдэхүүнд Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр, А.Гансүх, Д.Дэлгэрням нар тоглох юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)