Монголын 10 киног Хятадад гаргах болов

Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд “Хятадын кино өдрүүд”-ийг энэ сарын 2-6-нд “Тэнгис”, “Гэгээнтэн”, “Өргөө”, “iCinema” кинотеатрт зохион байгуулж буй. Энэ үеэр Хятадын 10 киног монгол дуу оруулгатайгаар, үнэ төлбөргүй үзэх боломжтой юм. Мөн кино форум зохион байгуулж, Өвөрмонголын кино группийн дэд захирал Хан Гуофенг, Өвөрмонголын үндэсний кино орчуулан үйлдэх төвийн захирал Чи Шуанбао, “Боролдой” студийн захирал, найруулагч С.Мягмар, “Хамба” студийн найруулагч Б.Ганболд тэргүүтэй хоёр улсын уран бүтээлчид оролцлоо. Форумаар Монголын болон Хятадын кино урлагийн хөгжлийн талаар санал солилцож, Монголын киног гадаад зах зээл, олон улсын наадамд хамруулах арга замын талаар ярилцав. 

Сонирхуулахад, ирэх аравдугаар сард БНХАУ-д “Монголын кино өдрүүд” зохион байгуулах болжээ. Энэ үеэр найруулагч Ж.Сэнгэдоржийн “Амьдрал”, “Би нар”, Б.Гарамхандын “Итгэл”, Г.Эрдэнэбилэгийн “Хийморь”, “U” фильмийн “Ганц бие бүсгүйчүүд-3”, “Хувьсал” продакшны “Миний нууц”, “Оюунлаг” продакшны “Онцгой даалгавар”, UBS телевизийн “Содура”, “Говийн домог”, YB энтертайнментийн “Тэрбумын хэрэг” зэрэг киног үзүүлэх болжээ.

Бэлтгэсэн: А.Хангай


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)