"Монголын эдийн засгийн чуулган-2019" эхэллээ

"Монголын эдийн засгийн чуулган-2019" нь "Үндэсний эрх ашиг" сэдвийн хүрээнд Саарал, Бүтээлч, Хариуцлагатай, Залуу Монголын талаар ярилцахаар МҮХАҮТ-д эхлэх гэж байна.

Энэхүү чуулган нь жил бүр Монгол Улсын эдийн засаг, нийгэмд тулгамдаж буй асуудлыг хөндөн ярилцаж мэдээлэл солилцдог, өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлдэг төр, хувийн хэвшлийн хэлцлийн том индэр болсоор ирсэн юм. Энэ удаагийн чуулганыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын эдийн засгийн форум ТББ, Монголын бизнесийн зөвлөл, СЕО клуб зэрэг бизнесийн эрх ашгийг хамгаалдаг ТББ-ууд хамтран төрийн оролоцогүй зохион байгуулж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)